Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” уран сайхны киноны хэвлэлийн бага хурал “Castle” ресторанд болсон. Тус бүтээл нь “Хүлэгү Пикчерс”-ийн бүтээл бөгөөд есдүгээр сарын 28-наас нээлтээ хийнэ. Хэвлэлийн бага хурлын үеэр тамирчин бүсгүй “Өөрийн амьдралаараа кино бүтээлгэнэ гэдэг хүн бүхэнд олдоод байхгүй завшаан, энэ бол тамирчны амьдралаар хийгдсэн анхны кино.
Манай холбооныхон болон би кино хийгдэж байгааг их нууцалсан. Монголын жүдо бөхийн холбооны хамт олонд ийм кино бүтэх тухай санал болгоход гурван тамирчинг манай холбооноос хариу санал болгосон юм билээ. Надаас гадна гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа, М.Уранцэцэг хоёрыг санал болгосон гэсэн үг лдээ. Харин амьдралыг нь судалж, дэлгэрэнгүй танилцсаны эцэст миний амьдралаар хийх болсон” хэмээжээ. Дэлгэцийн бүтээлд өөрийн амьдралаа мөнхөлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан азтай тамирчин бүсгүйдээ амжилт хүсье.
JUNE
PAPARATSI.MN
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо