Б.Шүүдэрцэцэгийг сайн зохиолч, сайхан уран бүтээлч бүсгүй хэмээн хүлээн авч уран бүтээлийг нь шимтэн уншдаг хүмүүсийн хувьд нэгэн сэтгэл гонсойлгохоор мэдээлэл гарчээ. Учир юу вэ гэвэл, Монголын кино урлагийн сүүлийн 80н жилийн түүхэнд анх удаа эмэгтэй ерөнхий найруулагчтайгаар бүтээгдсэн “Ану хатан” түүхэн бүтээлийг үзэгч түмэн андахгүй биз ээ. Тэгвэл тус киноны ерөнхий найруулагчаар албан ёсоор сонгогдон ажиллсан жүжигчин, найруулагч Т.Алтантуяа хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн байна. Түүний найруулсан энэхүү түүхэн киног зохиолч Б.Шүүдэрцэцэг найруулсан хэмээн олон нийтэд зарлан эвгүй сэтгэгдэл төрүүлсэнд сэтгэл дундуур явдаг тэрбээр “Зохиолч Шүүдэрцэцэг над дээр ирж уучлал гуйгаад алдаагаа засна гэдгээ бичгээр мэдэгдсэн.
Тэрнээс хойш зөндөө хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл надад зассан гэдгээ хэлээгүй байгаа. Өнөөдөр “Ану Хатан” киног хэн найруулсан бэ гээд олон улсын киноны сайтад ороод харвал Найруулагч Б.Шүүдэрцэцэг гээд гараад ирнэ. Уг нь би анх удаа Монгол Улсаас АНУ-д албан ёсны эрхтэйгээр томоохон дистрибютер Лионсгэйт авсан болохоор улсынхаа нэрийг бодоод ойлголцсон юм. Гэтэл би гадны уран бүтээлчдэд өөрөө найруулсан бүтэн хоёр жил хөдөлмөрлөсөн “Ану хатан" киногоо хэлэхээр “Уучлаарай, Ану хатан буюу Дайчин хатан кино таных биш, Шүүдэрцэцэгийн найруулсан кино гэж бүртгэгдсэн байна” гэж хэлдэг. Хэлэх үг алга даа. Миний бүтээлийг хэн нэгэн шууд үгүйсгээд, өөрийнхөө нэрийг тавиад явах хэнд сайхан байх вэ дээ” хэмээн ярилцлага өгчээ. Уран бүтээлийн гал тогоон дотор их зүйл буцалж байдаг ч нэгнийхээ хөлс хүч, хөдөлмөрийг өөрийнхөөрөө овоглоно гэдэг онцгүй л явдал болж дээ.
JUNE
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна