“Монголын алт” компанийн захирал Б.Нямтайшир ганц охиноо эрх дураар нь амьдруулж, хурим найрыг нь 400 саяар зохион байгуулж явсан нүнжигтэй аав. Гэвч анхны амьдралаасаа хөөрхөн хүүтэй хоцорсон Н.Цэлмүүн алтны магнат аав, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ахынхаа нөмөр нөөлгөнд одоо хэр нь эрх гүнжийн амьдралаар замнаж яваа азтай бүсгүй.
Дээдсийн хүрээний охид хүүхнүүдийг шүүрс алдтал хувцаслаж, дэлхийд алдартай брэндээр өөрийгөө өвч хучих дуртай энэ бүсгүй нэг удаа шоудахдаа л арван саяыг цацдаг гэх юм билээ. Нэг хэсэг “Хас”-ын Ч.Ганхуягийн дүүтэй ханилж суух дээрээ тулаад байсан Н.Цэлмүүн өнөөдөр өөр залууг сугадаад их л жаргалтай яваа.
“МАК”-ийнхаа гадаад харилцаа, хөрөнгө санхүүг хариуцан ажилладаг Н.Цэлмүүн сүүлийн үед Монгол ахуйгаа ихэд сонирхох болсон төдийгүй үндэсний дээл хувцсаар дэгжин гоёлуудаа сольж эхэлжээ. Түүгээр ч зогсохгүй, гадаадын томоохон арга хэмжээнд уригдахдаа үндэсний загвартай дээл, сувдан чимэглэлээр гангарч олныг шуугиулаад авчээ. “МАК”-ийн эрх гүнж гэгддэг эрхэмсэг бүсгүйн монголжингоо төрх нэг иймэрхүү...
С.Цахиур





“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна