Монголын кино урлагт шинэхэн бүтээлүүд шил шилээ даран мэндэлсээр байна. Үүний нэг болох найруулагч Ц.Хүсэлбаатарын бүтээл “Галзуу зугаалга” кино энэ сарын 24-нд нээлтээ албан ёсоор хийсэн билээ. Тус кинонд Г.Золбоот /СТА/, болон шинэ залуу уран бүтээлчид болох загвар өмсөгч С.Сарнай, Э.Энхболд, Х.Баярмаа, “Шинэ үе” продакшны жүжигчин Б.Отгонтуяа /СТА/, Х.Намуун, А.Алтанхуяг зэрэг жүжигчид тогложээ.
Киноны үйл явдалд нэгэн их сургуулийн нэг ангийн найзууд нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр аялалд явах бөгөөд чухам энэ аялалаас санаанд оромгүй адал явдал, төсөөлшгүй зүйл тэднийг хүлээж байгаатай нүүр тулгардаг байна. Сүүлийн үед дэлгэцийн бүтээлүүдэд эрэлттэй байгаа залуу, чадварлаг жүжигчдээр багаа бүрдүүлсэн тус киног “Хас урлан” студи, “Шүүдэр” продакшн хамтран бүтээжээ. Киноны нээлтийн үеэр тус киноны гол дүрийн жүжигчид болох загвар өмсөгч, жүжигчин Э.Энхболд, С.Сарнай нар МЗХ-ны “Тэргүүний залуу” тэмдгээр энгэрээ мялаажээ.
JUNE
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна