Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг буюу есдүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи худалдсан, худалдан авсан гэх найман хүнийг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрээс баривчилжээ. Уг хэрэгт Б, Э, Э, Э нарын найман хүнийг сэжигтэнээр татан шалгаж байгаа ба хэргийн газраас хар тамхи мансууруулах төрлийн бодис болох каннабисын төрлийн хатаасан ургамал, түүнийг татах хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.
Дээрх этгээдүүдийн дөрөв нь өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон жил гаруйн хугацаанд хуулийн байгууллагад шалгагдаж, хавтаст хэрэг нь шүүх рүү шилжсэн байх хугацаанд давтан гэмт хэрэг үйлджээ.
Зарим эх сурвалжийн мэдээллэж буйгаар, энэ хэрэгт холбогдсон найман иргэний хоёр нь төрийн албан хаагч, тэдний дунд саяхан дэд сайдын албан тушаалд томилогдсон нэгэн нэр холбогдсон мэдээлэл байгаа юм.
Тус мэдээллийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Баатархүү өөрийн твиттер хуудсаар дамжуулан “Хар тамхи зардаг, худалдан авдаг хэсэг бүлэг хүмүүсийг барьсан. Энэ дунд ямар ч дэд сайд байхгүй ташаа мэдээлэл яваад байна” хэмээн тайлбар хийсэн байна.
Гэтэл өөр эх сурвалж “Дэд сайд хар тамхи худалдан авч байгаад хэрэгт холбогдсон гэх мэдээлэл нь үнэний ортой. Энэхүү хэрэгт холбогдсон Б, Э нар нь төрийн албан тушаалтан хэмээн мэдээллэж байгаа юм.
Ямартай ч хар тамхины хэрэгт төрийн дээд албан тушаалтан холбогдсон гэх мэдээлэл үнэн байж болзошгүй болохыг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн даргын албан бус тайлбар болон энэ хэргийн талаар анхлан мэдээллэсэн хэд хэдэн иргэний сошиал дахь бичвэрийг устгуулсан байгаа зэргээс харж болох мэт. Түүнчлэн хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүгийн цагдаагийн газрын дотоод хурлаар танилцуулаагүй, зөвхөн хариуцсан мөрдөгчид дэлгэрэнгүй мэдээлэл бий гэдгийг эх сурвалж хэлж байна. Дэд сайдын албан тушаалтан хар тамхины хэрэгт холбогдсон нь үнэн бол хуулийн байгууллагаас түүнтэй холбоотой мэдээллийг нууцлаад өнгөрөөхөөр ажиллаж эхэлсэн үү гэдгийг харах л үлдлээ.
Эх сурвалж: Medee.MN
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов