“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан сэтгүүлч дүү нартаа хандан дараах зөвлөлөөг өгчээ.
СЭТГҮҮЛЧ ДҮҮ НАРТАА
Орчин үеийн сэтгүүлч дүү нар маань үнэхээр хачин болжээ. Нэг сайд ярилцлага өгсөнгүй гэж ФБ дээ элдвээр бичээд л... яс юман дээр хэн ч бидэнд ярилцлага өгөх албагүй. Тухайн хүн сэтгүүлчийн ур чадварт итгэхгүй байж болно. Эсвэл зүгээр л тэр өдөр завгүй байх ч энүүхэнд. Гэтэл заавал ярилцлага авах ёстой юм шиг нэр хүндэд нь халдаж элдэвлэх нь сэтгүүлчийн ёс зүйд үл нийцнэ. Тухайлбал би С.Баяраас ярилцлага авах гэж 8 жил зүтгэж байж авсан. Ц.Нямдоржийг 2 жил урьсан. . Н.Алтанхуягийг 4 жилийн турш ярилцлагад урьж бна, бүр 18 жил урьж бгаа ч хүн бий. Ганц л юмыг ойлго дүү нар минь. Хэрэв хэн нэгэн өөрт чинь ярилцлага өгөхгүй гэж байгаа бол эхлээд өөрийнхөө ур чадварт анхаар.
Олон нийтийн сүлжээгээр матаас хатгаас хийх биш чадвараа, нэр хүндээ дээшлүүл. Би лав хүнээс ярилцлага авах гээд нөгөө хүн татгалзвал өөрийгөө л голж улам хичээдэг байсан. Харамсалтай нь орчин үед "өөр" маягийн сэтгүүлчид боловсрох болж дээ. Авъяас чадвар нь гологдоод ажлаас халчихвал шүүхийн шийдвэр гаргаад буцаад ирэх жишээтэй. Сэтгүүлч гэдэг арай л өөр мэргэжил юмсан. Сэтгүүлч бол хувийн матаас шургуулдаг хөгийн гараас шал өөр хүн байх ёстой шүү !!!!
JUNE
PAPARATSI.MN
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов