Түлш, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг өөр хоёр хүний хамтаар мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр цагдан хорьжээ. Түүнийг дээрх албан тушаалыг хашиж байх хугацаандаа ДЦС-3 ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөх төсөлд “Чингис” бондын хөрөнгөөс 35 сая ам.долларын санхүүжилт авсныхаа нэг саяыг нь завшсан хэмээн буруутгаж буй талаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эх сурвалж өглөө.
Ингэхдээ эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын “Human industrial equipment installation” гэх компанитай ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулсан гэнэ. Ингээд тус компанид шилжүүлсэн 35 сая ам.долларын 500 мянгаас нэг сая орчмыг нь өөрийнхөө байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан нь мөнгө угаасан үйлдэл байж болзошгүй гэж хууль сахиулах байгууллагынхан үзэж байна. Энэ талаар эх сурвалж “Д.Доржпүрэвийг мөнгө угаасан, өмч хөрөнгө завшсан үндэслэлээр ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад өөр олон зүйл гарч ирж болзошгүй. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлсэн, энэ сарын 21-ний үдээс хойш цагдан хорьсон нь үнэн” гэлээ.Тэрээр өнгөрсөн хавар УИХ-ын сонгуульд Төв аймагт өрсөлдсөн билээ.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ