25-дугаар телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч, Олон улсын тоймч, сэтгүүлч Х.Уламбаяр өөрийн фэйсбүүк хуудаснаа дараах зүйлийг нийтэлжээ. Учир юу вэ гэвэл манай УИХ-н эмэгтэй гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, До бүро минжү намын дэд дарга Ким Ён Жүгийн урилгаар тус улсад айлчлал хийж байгаа. Харин айлчлалын үеэр татуулсан гэрэл зурганд сэтгүүлч Х.Уламбаяр ийн үзэл бодлоо илэрхийлэн бичжээ. "-Тийм ээ бид сонголтоо хийсэн.
Салбар салбартаа л мундаг улс. Эмэгтэй түшээд маань БНСУ-д яваа гэнэ. Танилцах судлах зүйл байдаг л биз. Гэхдээ нэг ярих юм байна. Улс төр биш шүү. Хувцаслалт. Шударга яръя. Эгч нараа жоохон мэдрэмжтэй байя. Энэ арай биш шүү! Та бүхэн Монголдоо төрийн түшээ, гадаадад улсынхаа нэрийн хуудас байх ёстой. За эхэлье.
1. Н.Оюундарь -Бие галбиртаа анхаарах цаг болжээ. Боломжгүй бол тохируулж хувцасла. Заавал бариу даашинзаар яах юм. Монгол дээл танд гоё зохино. Өө сэвээ ч нууна.
2. М.Билэгт -Та 70, 80-аад оны зургийн альбом биш дээ. Талбай дээр л ингэж зогсоод авхуулдагсан. Одоо цаг үе өөр болсон. Гол нь мэдрэмж. Дэлгүүрт чинь аятайхан зүйл байгаа байх.
3. Ц.Цогзолмаа -Түрүү жилийн формоо өмссөн хүүхэд биш. Жадайж таталдаад муухай гэдэг нь. Жоохон сул тавь! Цайвар царайтай хүнд бараан хослол зохидог.
4. Б.Ундармаа -Компанийхаа өрөөнд суугаа биш. Энэ хувцастайгаа зөндөө удлаа. Өөр сайхан хослолууд зөндөө бий. Та чинь маш том дэлгүүртэй ш дээ. Сайн зөвлөхтэй болоорой.
5. М.Оюунчимэг -За хамгийн гайгүй нь. Гэхдээ ороолт ямар урт юм бэ? Хальт харвал Олимпт явж байгаа гэмээр. Гэхдээ та боломжийн хувцасладаг. Илүү гоё болоорой.
6. Г.Мөнхцэцэг -Бас л танагтай нь. Гэхдээ л хурим үдэшлэгэнд ирсэн жоохон охин биш. Өнгөний сонголттой бай. Даруухан биш ч бас хурц биш. Эцэст нь хэлэхэд та бүхэн хувийн имиж-мэйкертэй болоорой. Тэтгэвэрийн хэдэн авгай солонгост зугаалж яваа биш улсаа төлөөлж очсон парламентын гишүүд гэдгээ бүү март.
Жавхлангийн хэлдэгээр эр эмгүй дээл өмсөнө ч гэж юу байхав. Өөртөө таарсан үзэмжтэй, ажил хэрэгч бас ихэмсэг байхад л болно. Бүгдэд нь амжилт хүсье" гэжээ.
JUNE
PAPARATSI.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна