Үсчний мэргэжлээр 15 жил ажиллаж, Монгол улсынхаа нэрийг тив, дэлхийд гаргаж яваа мастер үсчин Норовцэмбэлийн Алтаншагай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсаныг өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гардуулан өгчээ.
“Хос шагай” нэртэй үсчин, гоо сайхны салоны захирлын албыг хашиж байгаа тэрээр Үсчин гоо сайханчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний 2008, 2012, 2015 оны аварга төдийгүй 2016 оны 3 дугаар сард болсон үсчин, гоо сайханчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. Хотын дарга мастер үсчин Н.Алтаншагайг төрийн одон медалиар шагнагдсанд баяр хүргээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов