Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүү орон нутгийн сонгуульд, тэр дундаа Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа гэнэ. Энэхүү мэдээллийг сонссон олон хүн аав нь Монгол Улсын нэгдүгээр хүн байхад хүүхэд нь дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байдаг, аль л том гэсэн албан тушаалд очмоор юм хэмээн гайхан ярилцах аж. Энэ нь ингэж бодож, ярьж байгаа хүмүүсийн буруу биш.
Харин “томчуудын” хүүхэд том л албанд очдог эмгэнэлт тогтолцоог бүрдүүлсэн төрийн харчуудын буруу. Тухайлбал, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар шууд л Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр заларч байсан. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан учир тус намын “томчууд” хүүхдүүдээ төрийн өндөр албан тушаалд “залаад” эхэлчихсэн.
Тухайлбал, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны жирийн нэгэн ажилтнаас “Төлбөр тооцоо, бүртгэлийн газар”-ын захирал, Ерөнхий сайд асан, МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн болсон гээд Монголын мөнгөний авдар дээр заларсан МАН-ын хунтайж нараас гадна бусад албанд очиж байгаа болон очих гэж байгааг нэрлэвэл нэлээд урт жагсаалт гарна.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ баян айлын “цодгор” хүү шиг зан гаргасангүй. Доороос нь дээшээ хүртэл хөлсөө гартал зүтгэж байгаа нэгэн гэхэд хилсдэхгүй. Учир нь тэрбээр АНУ-ын Drexel University-д биологийн чиглэлээр суралцаж төгссөн, Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мотобуудлагын батальоны тагнуулын офицероор нэрээ нууцлан есөн сар үүрэг гүйцэтгэж, хат суусан эр.
Тэрбээр цэргийн эмч мэргэжилтэй учир энхийг сахиулагчдын эрүүл мэндийг хариуцан ажиллахын зэрэгцээ орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, эмчилгээ, тусламж үзүүлэх үйлчилгээг гардан хийдэг байсан гэдэг. Тэгвэл нийгмийн идэвх сайтай энэ залуу улс төрд хөл тавихаар шийдэж, Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгууль АН-аас нэр дэвшихээр сонгуулийн хороонд бүртгүүлээд байгаа аж.
Тиймээс “том” аавын танхил бацаануудад хэлэхэд Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ шиг л халуунд халж, хүйтэнд хөрч, бүхнийг доороос нь шат дараатай хийж, авирах хэрэгтэй биш үү. Түүнээс үнэтэй машин унаж, брэндээр биеэ гоёод “сагсуурч” байгаад л төрийн өндөр сэнтийд залрах нь хэр тохиромжтой юм бол доо.
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна