Сайн байна уу эрхэм хүндэт УИХ-н эмэгтэй гишүүд...
З.Нарантуяа,М.Билэгт,Г.Мөнхцэцэг,Н.Амарзаяа,Н.Оюундарь,Д.Оюунхорол,
Б.Саранчимэг,Д.Сарангэрэл,Ц.Цогзолмаа,М.Оюунчимэг,А.Ундраа,Н.Гарамжав,Б.Ундараа нараа...
9н сарын 1ээс эхэлж хэрэгжих байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг илүү сайн төгс төгөлдөр болгон нэн даруй сэргээн батална гэсэн нэрийдлээр буцаан татах санал хураалтанд З.Нарантуяа гишүүнээс бусад бүх эмэгтэй гишүүд дуу нэгтэйгээр дэмжин цуцалсан. Гэвч бүтэн сар өнгөрөх шахаж байхад та бүхний өнөөх төгс төгөлдөр хууль чинь ч таг харин энэ хугацаанд олон олон эмэгтэйчүүд хүчирхийллийн улмаас амь насаа алдаж эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирогч болсоор байна.. Бүр сүүлдээ хэвлий дэх үртэйгээ хамт хүчирхийллийн золиос болж хорвоог орхиж байна!!!Эмэгтэй хүн эмэгтэй хүнийхээ зовлон жаргалыг илүү ойлгож амьдралд нь нэмэр дөхөм болсон хууль санаачилж батлаж тэгснээр амьдрал маань илүү сайхан болох болов уу гэсэн итгэл сэтгэлээр та бүгдийг өөрсдийнхөө төлөөлөл болгон сонгосон болов уу гэж боддог учраас онцгойлон эмэгтэй гишүүд та бүхэнд хандаж байна.
Тиймээс та бүхэн хүчирхийллийн хуулийг тодорхой хугацаа товлож тэр хугацаандаа хуулиа батлаж, мөн хэрэгжилтэнд хяналт тавьж дахиж нэг ч эмэгтэй хүчирхийллийн золиос болж энэ хорвоог эмгэнэлтэйгээр орхихгүй байхын төлөө монгол эмэгтэйчүүдийг айдас түгшүүргүй амар амгалан амьдардаг байхын төлөө бодит арга хэмжээг авна уу гэж нийт охид,эмэгтэйчүүд уламжилж байна. Энэ бол дуучинг Нара-гийн өөрийн албан ёсны фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн зүйл. Үнэхээр ч дан ганц гэр бүл хүчирхийллийн хууль гэлтгүй бусад хуулийн хэрэгжилт нь тамын тогооны үлгэр шиг болсон манай төрд энэ үг нь хүрээд хууль нь батлагдах сайхан цаг үе ирэх ч юм билүү. Зарим нэг дэмжсэн хүмүүсийн хажуугаар “Нара одооноос 2020 оны сонгуулийн ажлаа хэрэгжүүүлж байна, энэ жил гишүүн болох гэж үзээд чадаагүй болхоор одооноос УИХ-д орох нүхээ ухаж байна” гэх мэтээр үг шидэх хүмүүс цөөнгүй байна. Монголчууд хэзээнээсээ л юм хийе, бүтээе гэсэн хүнийхээ хөлнөөс чангааж байдаг хойно доо.
JUNE
ЭХ СУРВАЛЖ: PAPARATSI.MN
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов