Хойд Солонгос манай улсааас хүмүүнлэгийн тусламж гуйлаа. Мөн ОХУ, Казахстан, Турк, Куба зэрэг орнуудаас дипломат ахан дүүсийн журмаар хоол хүнс, цэвэр ус, хувцас, хэрэглэлийн тусламж хүсжээ. Учир нь Хойд Солонгосын хойд мужуудад үүссэн байгалийн гамшиг БНАСАУ хүндээр тусаад байна.
Номхон далайд дэгдсэн энэ жилийн 10 дахь хар салхи болох ЛионРокийн нөлөөгөөр үүссэн ширүүн аадар бороо Хамгён мужид бууж Түмэн голын усны түвшин хэвийн хэмжээнээсээ зургаагаас 12 метр нэмэгдсэн юм. Үүнээс 500 орчим хүн гамшигт өртсөний дотор 138 нь амь үрэгдэж, 398 нь сураггүй болоод байна. 37,000 орчим орон сууц усанд автсанаас 15,740 нь бүрэн сүйрсэн ба 118,000 орчим хүний амьдралд шууд хохирол учирсан юм.
Энэ бүс нутагт аравдугаар сард шөнөдөө -3 хэм хүрдэг нь орон гэргүй болсон иргэдэд дахин нэг аюул занал бий болгож байна. Хойд Солонгосын эрх баригчдын өгүүлж байгаагаар хойд Хамгён мужид наймдугаар сарын 29-31-нд болсон үерийг “чөлөөлөгдсөнөөс хойш тохиосон хамгийн хүнд гамшиг” гэжээ. Үерийн гамшигт өртсөн иргэдэд туслахаар НҮБ-ын 13 хүмүүнлэгийн байгууллага хамтарсан мэдэгдэл гаргаж, дэлхийн улс орнуудыг туслахыг уриалжээ.
Хэдийгээр Өмнөд Солонгосын засгийн газар ямар нэг арга хэмжээ аваагүй ч төрийн бус байгууллагууд, хүмүүнлэгийн байгууллагууд нь туслахаар мөнгө цуглуулах аян эхлүүлсэн байна. Есдүгээр сарын 14-нд ДЭМБ $175,000-ын эрүүл мэндийн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ.
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна