Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн Панамын материалд манай улсаас 49 хүний нэр олон нийтэд ил болсон. Үүнд манай улстөрчдийн нэр ч дуулдсан. Бүр тухайн үедээ төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг ч илчилсэн. Гэвч өнгөрсөн парламент эдгээр хүмүүст хэрхэн хариуцлага тооцох ёстойг нэг тийш нь болгож чадаагүй. Гишүүдэд хариуцлага тооцох нэг алхам нь Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төсөл байсан. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг гишүүд хараахан хүлээн зөвшөөрөөгүй. Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлж буй. Уг хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар хэлэлцсэн. Асуудлыг хэлэлцэж Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган хуулийн төслийг дахин боловсруулаад хуралдаанд оруулахаар болсон аж.
Энэ Засгийн газар гишүүдийг хариуцлагажуулж, оффшордыг хязгаарлаж чадах болов уу. Ямартай ч Засгийн газар уг хуульд өөрчлөлт оруулж, хэлэлцэхээр болж. Ингэснээр төрийн өндөр албан тушаалтнууд, гэр бүлийн гишүд, оффшор бүсэд данс эзэмших зэрэг олон асуудлыг хориглохоор тусгасан байгаа юм. Оффшортонгууд ил болсон ч, ямар ч хариуцлага хүлээхгүй, ажлаа тасалсан ч ямар ч хариуцлага хүлээхгүй, хариуцлага алдсан ч хариуцлага хүлээхгүй байсаар өдийг хүрсэн болохоор үүнд анхаарах ёстой нь зүйн хэрэг.
Дашрамд дурьдахад, УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр улс орны эдийн засаг хүнд байна оффшорчдын нуусан мөнгийг улс руугаа оруулж ирэх хэрэгтэй хэмээн хэлсэн. Түүний үгийг бодоход илүүдэхгүй л болов уу.
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов