Ардчилсан намын гишүүд ингэж бодож суугаа байх. Магадгүй түүний зөв байсан болохоор тэр байх. Сонгуулиас өмнө тэр намынхандаа сануулж Ардын намын бэлтгэсэн сценарийн дагуу явахгүй байхыг удаа дараа сануулж байж. Сөрөг хүчнийхэн улс төрөө сайн хийж, Ардчилсан намын бодлого, үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсний дүнд АН-ынхан өнөөдөр Төрийн ордны гадна үлдлээ. Өөрөөр хэлбэл, тэд МАН-ын бэлтгэсэн “урхинд” орчихсон.
Хэрэв Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлсээр, сануулсаар байсныг дагасан бол, хэрэгжүүлсэн бол өнөөдөр ямар байх байсан бол...Өнөөдрийнхөөс арай өөр дүр зураг АН-ынхныг угтах байсан биз. Ядаж л Их хуралд арай хийж бүлэг байгуулах хэмжээний гишүүдтэй суухгүй байсан. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй хэрэггүй. Үнэхээр оруулахаас өөр аргагүй бол улсаа, намаа бодоод, өөрсдийн хийсэн ажлаа бодоод ядаж томосгосон мажоритари тойрогтоо баймаар байна гэдгийг Н.Алтанхуяг бүлгийнхээ хурлын үеэр сануулсан аж. Хэрэв үүнээс ухарвал манай нам гарч ирж чадахгүйд хүрнэ гэдгийг ч хатуухан хэлсэн байна. Жижигсгэсэн тойрог болчихвол МАН-ынхан мөнгө бага зарж, улмаар бие биетэйгээ үгсэн тохиролцох байдал руу орно. Хүний сценарийн дагуу явмааргүй байна, үүнд нь ормооргүй байна хэмээн ярьсаар ирсэн. Гэтэл түүний үгийг тоож бодлогодоо оруулсангүй. Анхаарч үйлдэлдээ тусгаагүй. Эцэст нь өнөөдөр Ардчилсан намынхан Сонгуулийн тухай хуулийг “дампууруулж”, МАН-ынхны “өгөөш”-нд орсноороо тэд алдаа хийсэн. Жагсаалт нэрээр Ардчилсан намын сайд нарыг зогсоогүй зайгүй “нүдэж”, унагах тактикийг сөрөг хүчин болсон өдрөөсөө зохион байгуулсан гэхэд буруудахгүй.
Юун түрүүнд Н.Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газрыг унагаах оролдлогыг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн. Засгийн газрыг огцруулах бичгийг Их хурлын даргад өргөн барьснаар асуудал эхэлсэн. Сайд нарыг нь нэг нэгээр сугалан огцруулах ажиллагааг ч зохион байгуулсан. Энэ үедээ АН-ын рейтинг түүхэндээ анх удаа 54 хувьд хүртлээ өссөн юм. Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр МАН-ын “асаасан галыг” АН-ын гишүүд “өрдөснөөр” Н.Алтанхуягийн Засгийн газар унасан. Энэ бол АН-ын хувьд том алдаа байсан гэдгийг гишүүд нь ойлгож суугаа байх. Тухайн үед энэ талаар Н.Алтанхуяг мөн л ярьсаар байсан. Гэвч түүний үг албан тушаал, эрх мэдлийн “манан”-д уусан замхарсан биз.
Гэвч тэр намынхаа төлөө дуугарахаа болиогүй. Цаашид ч дуугарсаар, сануулсаар, ярьсаар байх нь дамжиггүй.

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна