Энэ сарын 8-ны өдрөөс Торонтогийн кино наадам эхэллээ. Нийт 400 гаруй кино өрсөлдөж буй тус наадамд үзэгчдэд анх удаа хүргэх гэж буй 12 киног онцолсон. Түүний нэг нь Монгол улсад үйл явдал нь өрнөдөг “Burn your maps” уран сайхны кино юм. Тус киног АНУ-ын найруулагч Жордан Робертс найруулсанб өгөөд гол дүрд нь 2015 оны Торонтогийн кино наадмын үзэгчдийн нэрэмжит шагналт Жакоб Трэмбли гэх найман настай хүү тоглосон аж.
Кино найман настай Америк хүү Вэсийн гэр бүлд эмгэнэлт явдал тохиож, өөрийгөө монгол малчин гэдэг итгэснээр үйл явдал өрнөнө. Хүү гэр бүлийн хамтаар Монголын уудам тал нутгаар аялаж, олон сонирхолтой үйл явдалтай нүүр тулах тус киноны хөгшин зайрангийн дүрд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд тоглосон байна.
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ