Төрийн соёрхолт МУГЖ Д.Сосорбарамыг МоАХ-г үүсгэн байгуулагчдын нэг гэдгийг бүгд мэднэ. Анхны их хурлынх нь илтгэлийг ч тэр тавьсан. Ер нь Ардчилсан холбооны хурал болгоны төгсгөлийн үгийг заавал хэлдэг байсныг санаж байгаа байх аа. Элбэгдорж цуглаанаа эхлэнэ, хаана. Хаахын өмнө харин Д.Сосорбарам үг хэлдэг байлаа.
Жүжигчин Д.Сосорбарам эхнэрийнхээ нэр дээр "Ард" кинотеатрыг худалдаж авсан бөгөөд "Анод" банкинд гурван тэрбум төгрөгөөр зарсан гэдэг.
Тэрээр саяхан хэвлэлийн хурал зарлаж Тэд Э.Бат-Үүлийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж, энэ нь цаашлаад ардчиллын эсрэг учруулж буй заналхийлэл гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Ардчиллын үйл хэргийн төлөө Э.Бат-Үүлтэй хамтран зүтгэж явсан Д.Сосорбарам энэхүү хуралд оролцож байр сууриа илэрхийллээ. Тэрээр “С.Зоригийн аллагын цаана улс төрийн асар их оноо явдаг.
МАН энэ хэргийг илрүүлнэ гэж яриад л 2000 онд УИХ-д 72 суудал авч байсан. Тиймээс би Э.Бат-Үүлийг энэ удаа ч хэлмэгдүүлж байна. Тиймд ардчиллын төлөө зүтгэж явсан хүний амь насыг хамтран зүтгэгч нөхөртэй нь холбож хутгаж хаяхаар санаархаж байна. Энэ бол ард түмэн рүү шагайж байгаа буу гэдгийг хэлье. Өнөөдрийн өнгөн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ардчилал, хүний эрх, энэрэнгүй дээдлэх учиртай хүн сууж байгаа. Тэрийг л харъя. Ц.Элбэгдоржид төрийн тэргүүний хувьд хатуу шаардлага хүргүүлнэ. Юу болоод байгаа юм бэ гэж асууна” гэж ярьсан юм. Тэгвэл ардчиллын партизанууд ч Э.Бат-Үүлийг өмгөөлөх болно гэдгээ мэдэгдэж, энэ бол эрх баригч МАН-аас явуулж байгаа гүжир гүтгэлэг гэдгийг онцлов. Тэд ардчиллын удирдагчдыг ингэж намнадаг коммунист арга барил харагдаад байгааг хэлж байсан юм.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо