Энэ жилийн үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны сэргээшийн шинжилгээ Солонгосоос ирж Архангай, Ховдын бөхчүүдээс сэргээш илэрсэн байж магадгүй нь улстөр, спортын том тэмцэл сөргөлдөөн дэгдээх нь тодорхой болжээ. Эхний удаагийн А шинжилгээний хариугаар Архангайн хоёр мөн Ховдын хоёр бөх сэргээшийн шинжилгээнд унасан гэх мэдээлэл маш нууцлаг байдалд тархжээ. Үндэсний бөх улстөр хоёр нэг тэрэгний хоёр дугуй мэт болсон.
Өдгөө үндэсний бөх улам бүр улстөрийн агуулгатай болсон тул сэргээш хэрэглэсэн бөхийг зарлах эсэх нь мөн улстөрийн асуудал болжээ. Энэ удаагийн хэрэгт хоёр аймгийн улстөрчид ханцуй шамлан орж асуудлыг нутаг усныхаа нэр төрийг сэвтээхгүйгээр "аятайхан" шийдэхээр зүтгэж байна. Гол саад нь Увс фракц гэнэ. Энэ жилийн наадамд ялгаварлан гадуурхагдсан тэд сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг ил тод зарлахыг шаардаж байгаа аж. Өдгөө В шинжилгээг явуулсан агаад хариу нь ирэхээр дүнг олон нийтэд зарлах учиртай.
Nuuts.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ