Жүжигчин А.Ганчимэг СУИС-ийг төгсмөгцөө л босго өндөр драмын театрын ам бүлд нь багтаж чадсан адтай нэгэн. Эндээс “Хувьсал” тийш эргэж “өөртөө хувьсал” хийсэн жүжигчин бүсгүй хүүхэд байхдаа уран нугаралтаар хичээллэдэг байж. Тэгээд нэг л өдөр өдөр эргэлзэлгүйгээр орхиж, урлагаар явах болсноо өдгөө зөв сонголт хэмээн өөртөө баярладаг. Арга ч үгүй бизээ.
Хорин хэдхэн насандаа “Помогети нас 2” буюу “Хуваарьгүй нислэг” , “Хэцүү анги”, “Амьдралын амт”, “Нэг хоёрын гурваа”, “Наран мандах нутаг”-аас эхлээд л продакшныхаа кинонуудад гол болон туслах дүрийг чадварлагаар бүтээсэн.
Ийнхүү асар богино хугацаанд уран бүтээлчийн хувьд “хэн бэ” гэдгээ харуулаад авсан түүнийг урлагийн акулууд хувирах чадвар сайтай хэмээн үнэлдэг юм билээ. Үүнийг батлах мэт жүжигчин бүсгүйн ийм нэгэн зураг зарим нэгнийг Урнаа гавьяаттай андуурахад хүргэсэн гэнэ лээ.
PHOTONEWS.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо