Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүдтэй хийсэн "Зөвлөлдөх уулзалт"-ын үеэр Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ажлуудын талаар гишүүд саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн С.Жавхлан “Энэхүү уулзалт цаг хугацаагаа олсон зөв зүйл болж байна. Өнөөдөр хотын өмнө тулгамдаад байгаа асуудлуудын нэг бол оршуулга болоод байна. Хатуухан хэлэхэд үхсэн, амьд хоёр нь газраа булаацалдсан байдалтай байна. Бид өвөг дээдсээ зөв оршуулж чадахгүй байна. Уриалгын чанартай зүйлүүдийг иргэдэд хүргэж, байгууллагуудын хаягийг босоо монгол бичигтэй болгож, монгол ёс заншлаа сэргээх хэрэгтэй. Энэ тал дээр анхаарч ажиллахыг хүсч байна. Утаа, бөглөрөл гэхээсээ илүү сэтгэл, оюун ухааны бөглөрлийг арилгасан тохиолдолд замын түгжрэлийг арилгаж, утаагүй болж чадна гэдэг уриалгыг иргэдэд өгч ажиллана гэдэгт итгэж байна. Бид бүхний гарт Монголын тал хүний хувь заяа байна. Эдгээр иргэдийнхээ төлөө итгэлийг нь алдалгүйгээр ажиллах болно”
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо