4 хүн хөнөөсөн алуурчны хамсаатанд 172 жилийн ял оноожээ


Огайо мужид дөрвөн хүний амь нас бүрэлгэсэн гэмт хэрэгт хамсаатнаар оролцсон этгээдэд өчигдөр шүүхээс 172 жил, 6 сарын хорих ял оногдуулсан байна.


Өмнө нь, Жордин Уэйд таван хүн хулгайлан, түүний хамсаатан Роберт Адамс тэдний дөрвийг буудах хүртэл тэднийг хорин харгалзаж байсан нь Огайо мужийн Колумбус тойргийн тангарагтны шүүхээр тогтоогдсон билээ.


Хүмүүс хулгайлсан уг хэрэг 2015 онд болсон бөгөөд тэдний нэг болох 17 настай бүсгүй амьд гарч чадсанаар шүүх дээр гэрчийн мэдүүлэг өгсөн аж.


Харин Жордин Уэйд-ийн өмгөөлөгчийн зүгээс, давж заалдах эрхгүй бүх насаар хорих ял нь залуу хүний хувьд дэндүү хүнлэг бус шийтгэл болж байна гэжээ. Гэвч шүүх ажиллагааны явцад прокурорын туслах Жеймс Лоугийн тодруулснаар, Уэйд аллагын явцад бүхий л талаар тусалж байсан нь тогтоогдсон байна.


Уэйд-ийн хамсаатан Роберт Адамс-ын шүүх хурал 2017 оны эхээр товлогдсон бөгөөд хэрэв түүний буруутай нь тогтоогдвол түүнийг цаазаар авах ял хүлээж байгаа аж.

 

 

Эх сурвалж: ZONE.MN