П.Анужинг Э.Одгэрэлээр сольжээ


“Херо” интертайнментийн  бүтээл "Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээлд болох гэнэ. Харин энэ удаа тус нэвтрүүлэг эмэгтэй хөтлөгч П.Анужингаа загвар өмсөгч, топ модель Э.Одгэрэлээр сольсон байна. 

 

Өнгөрсөн хавраас эхлэн найруулагч Б.Баатар, П.Анужин нар Н.Энхбаяртай холбоотой дүрс бичлэг алдагдсан гэх асуудлаас үүдэн үл ойлголцолд хүрч, шуугиан тарьсан билээ. Хөтлөгч П.Анужингийн зүгээс "Монгол тулгатны 100 эрхэм"-ийн авторын хувиар тус нэвтрүүлгийг түр хугацаанд зогсоох болсон тухайгаа хэвлэлээр мэдэгдэж байсан.

 

Сонирхуулахад удахгүй цацагдах “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зочны хойморт “Рио-2016” зуны олимпоос мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа уригдсан  бололтой.

 

Эх сурвалж: News.MN