Дуучин Ану, тэр бол Хүүхдийн ордны дууны дугуйланд суралцаж эхлээд урлагаар “өвчлөх” болсон нэгэн. Улмаар охидын Гала хамтлагийг байгуулалцаж, нийт гурван ч цомог гаргаж байлаа. Үүнээс “Мөрөөдлийн ...” цомог өдөртөө 360 ширхэг зарагдаж, рекорд тогтоов. Харин түүнийг нь “Люмино”-чүүд 400 болгож эвдсэн гэдэг юм билээ.
Болоогүй Ану, Болороо нар Улаанбаатар паласийн задгай талбайд арав гаруй мянган залуусыг цуглуулж чадсан. Харин хамтлаг тарсны дараа Ану бие даасан "Хөөрхөн дэлхий" цомгоо гаргасан нь багачуудыг жинхэнэ утгаар нь байлдан дагуулсан юм. Цомгийн нээлтийн өдөр 600 ширхэг цомог зарагдсан нь Люминогийн амжилтыг эвдсэн хэрэг байсан.
Харин дараа нь гарсан "New Brilliant", “ABC” цомгууд нь залууст хаягласан байдаг. Улмаар урд хөрш тийш эрдэм сурахаар одсоноор гэр бүлийн амьдралдаа илүүтэй анхаарал хандуулах болж, завсарлага авах нь тэр.
Тухайн үедээ анхны охиноо төрүүлснийхээ дараахан “намайг урлагаар их олон жил ажиллана гэж хүмүүс бодож байгаа байх. Би тэгье гэж бодохгүй байгаа. Удахгүй зодог тайлна. Урлагийн амьдрал маш богинохон. Карьер хөөлөө гэхэд л арваас хорин жил л үргэлжилнэ. Гэтэл гэр бүлийн амьдрал багаар бодоход 40-50 жил үргэлжилнэ шүү дээ. Урлагийн амьдрал цаг наргүй байдаг. Завгүй яваад байвал миний хоёр орхигдоно. Урлаг их энергийн урсгал. Дандаа л ярианы сэдэвт байдаг. Урлагаас бага зэрэг хөндийрч тайван амьдармаар байна. Гэр бүлийн бизнесээ өргөжүүлээр байна. Хааяа хааяа гоё уран бүтээл хийнэ л дээ. Гэхдээ ашгийн төлөө биш” гэж ярьж байлаа.
Ийнхүү хэсэг хугацаанд дуу хуураас хол явсан Ануг хэн нэгэн "уруу татав"бололтой. Тэрээр шинэ уран бүтээлийн ажилдаа хэдийнэ оржээ. Энэ удаад ээж Ану ямар уран бүтээлээр хэнийг байлдан дагуулах бол?
PHOTONEWS.MN
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна
Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан маргааш болно
Х.Баттулга: С.Баярцогтыг дэмжихгүй. 2027, 2028 оны сонгуульд АН-ыг ялуулж, олонх болгох хүн генсек болох ёстой