Өнгөрсөн долдугаар сарын 30-нд буюу наадмын дараахан Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг бүрдүүлж байх үеэр нэгэн томилгоо хийгдсэн нь Үндэсний статистикийн хорооны дарга солигдсон явдал байлаа. Энэ байгууллагын даргаар А.Ариунзаяа хэмээх бүсгүй томилогдсон бөгөөд түүнийг Ерөнхий сайд агсан П.Жасрай гуайн зээ охин гэдгээр нь хүмүүс мэддэг аж.
П.Жасрай гуайМосквагийн эдийн засаг, статистик, информатикийн их сургуулийг төгссөн бөгөөд 1967-1970 онд мэргэжлийнхээ дагуу тэр үеийн Статистикийн төв газарт орлогч даргаар ажиллаж байсан түүх бий. Тэгвэл олон жилийн дараа түүний зээ охин А.Ариунзаяа одоогийн Үндэсний статистикийн хороонд даргаар томилогдсон нь тохиолдол биш гэдэг нь тодорхой билээ. Тэрээр 2013 онд МАН-ын Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын даргаар сонгогдон ажиллаж байсан намын идэвхитэй гишүүдийн нэг юм. Тэгэхээр энэ томилгоог удам харсан, дамжсан томилгоо гээд нэрлэчихэд буруудах зүйлгүй биз ээ.
Эх сурвалж: Politik.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ