Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын захирал, удирдаач, Passion & Sharing (APS) академийг үндэслэн байгуулагч JUNIL JIN-тэй хамтарсан “Dawning” тоглолт 2016 оны 9-р сарын 21нд 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдоно. Удирдаач YUNIL JIN нь 2015 оны 10-р сард төгөлдөр хуурч HYUNOK MOON, HYUNSOO CHO нарын хамт Симфони найрал хөгжимтэй хамтран “Эв нэгдэл-Их хүч” нэртэй тоглолтоо хүргэж байсан бидний эчнээ танил нэгэн билээ. Тэрээр энэ жил Симфони найрал хөгжмийг удирдан F.Mendelssohn “Symphony No.4 in A ("Italian") op.90”, Young Jo Lee “Glory of Dawning for Orchestra”, Моцарт хийлд зориулсан концерт №4 зэрэг зохиолуудыг тоглох юм байна.Тоглолтын тасалбар 15,000₮ бөгөөд Улсын Филармонийн касс болон ticket.mn-ээр худалдаалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 99925074 болон 1900-1800 лавлана уу.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо