БНСУ-ын зүүн өмнөд хэсгийн нутгуудад өнгөрсөн шөнө хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, тус улсын Улсан, Кёнжү, Бучеон, Дэгү, Гённам гэх мэт хотуудад 19:45-19:58 цагийн хооронд 4.3-5.3 магнитудын хүчтэй газарт хөдлөлт боллоо гэж Өмнөд Солонгосын Цаг уурын агентлагаас мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас наад зах нь зургаан хүн гэмтэж бэртсэн гэх албаны мэдээлэл гарсан бөгөөд Цаг уурын агентлагийн албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Хоёр дахь нь 1978 оноос газар хөдлөлтийн тухай мэдээ мэдээллийг бүртгэж, ажиглалт хийж эхэлснээс хойш манай улсын түүхэнд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм. Мөн газар хөдлөлт дахин мэдрэгдэж болзошгүй” гэжээ.
Тус улсын Олон нийтийн аюулгүй байдал ба улсыг аюулаас хамгаалах яамны мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн улмаас эд материалын хохирол учирсан гэх 100 орчим мэдээлэл бүртгэгдээд байна. Тухайлбал, ус дамжуулах хоолой гэмтсэн, орон сууцны тааз хэсэгчлэн эвдэрч нурсан гэсэн мэдээлэл бүртгэгджээ. Зарим хэвлэлд тус улсын Кёнжу хот дахь “Волсонг” атомын цахилгаан станцын үйл ажиллагаа доголдсон гэх мэдээлэл гарсан ба урьдчилан сэргийлэх үүднээс тус атомын цахилгаан станцын бүх реакторыг хэсэг хугацаанд ажиллуулахгүй гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна
Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан маргааш болно
Х.Баттулга: С.Баярцогтыг дэмжихгүй. 2027, 2028 оны сонгуульд АН-ыг ялуулж, олонх болгох хүн генсек болох ёстой