Баян нөхрөөсөө салсан Цэлмүүний эрс өөрчлөлт


АНУ-ын алдарт дуучин Алисиа Кийсийнх шиг өвөрмөц хоолойгоороо Монголын залуусыг байлдан дагуулсан залуу дуучин Цэлмүүн нөхрөөсөө салаад нэлээдгүй хугацааг өнгөрүүлж буй билээ. Нэг хэсэг БСШУЯ-ны “Үдийн Цай” хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байсан тэрбээр “ажил ихтэй” гэсэн шалтгаанаар урлагаа орхино гэж мэдэгдсэн ч уран бүтээлээ бүр ч зогсоочихоогүй л байна.

 

Дашрамд дурдахад дуучин Цэлмүүн гэрийнхэнтэйгээ Англиар ярьдаг, Олон улсын MIU дээд сургуулийг дүүргэсэн, өндөр боловсролтой, Христчин бүсгүй. Хааяа Азийн улс оронд өөрийн тоглолтоо зохион байгуулж, олсон мөнгөө өнчин ядууст зориулдаг, хүмүүнлэг сэтгэлтэй, чадварлаг залуу дуучин. Харин түүний найз залууг үеийнхэн нь их л “шоучин”, “партичин”, “клабчин” гэж ярьдаг байсныг санаж буй биз. Саяхны нэг өдөр тэрбээр ийн манай дуранд өртсөн нь энэ.

 

Э.Нашка