Үндэсний их баяр наадмаар жилдээ ганц удаа хөл хөдөлгөөнд дарагддаг Төв цэнгэлдэх хүрээлэн өнгөрсөн баасан гарагт /2016.09.09/ залуусаар дүүрлээ. Тэнд бараг 100 мянган залуус цугласан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Мэдээж, тэд бол 20 жил үнэнийг үглэсэн, дуулсан домогт “Icetop” хамтлагийн төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэхээр цугласан үнэнч фэнүүд нь. Магадгүй тоглолтын тасалбарын үнэ 5000 төгрөгийн үнэтэй байсан болохоор ийм олон хүн цугларсан гэх хүмүүс байх ч,тасалбар 50 000 мянга төгрөг байсан ч “Бид үзэх л байсан” гэх хүмүүс тэднээс олон байв.
Дашрамд дурьдхад ICETOP хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажилсан "ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД ГЛОБАЛ НИЙГЭМЛЭГ"ерөнхий зохион байгуулагч "PAPARATSI.MN" сайтын үүсгэн байгуулагч "Н. Ариунцэцэг" , "SKIN ENTERTAIMENT" , ивээн тэтгэгч хамтран ажиллагч байгууллууд "Хос билгүүн зул" ХХК, "urban jeans" ,"Magbi group", "huurhun" дэлгүүрийн нийт хамт олондоо Icetop Хамтлагийн өмнөөс болон нийт хуран цугласан залуучуудын өмнөөс маш их БАЯРЛАЛАА та наргүйгээр ийм том тоглолт болохгүй байсан биз. Анх олуулаа нийлж урлагт реп бүжгээр хөл тавьж байсан хамтлаг одоо хип хопийн амьд домог болжээ. Баярлалаа “icetop”.
Тоглолтоос хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ