Селин Дион Францад шуугиулав

Admin
11 цаг 5 минутын өмнө

Энэ оны эхээр нэрт дуучин Селин Дионы нөхөр Рене Анжелил бурхны оронд одсон билээ. Дуучин бүсгүй уй гашуугаа мартагнахын тулд уран бүтээлдээ шамдан орсон.  Энэ нь ч үр дүнгээ өгч, франц хэл дээр дуулсан дуунуудаас бүрдсэн “Encore un soir” (“Бас нэгэн үдэш”) цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л 200 мянган ширхэг борлуулагдаж, Францын чартын айргийн тавд жагсчээ. “Encore un soir” нь дуучны 26 дахь цомог бөгөөд төрөлх франц хэл дээрээ гаргасан 12 дахь цомог аж.

PHOTONEWS.MN