Дэлхийн хамгийн баян хүнээр ZARA брэндийн эзэн тодорлоо


Inditex компаний үүсгэн байгуулагч, 80 настай Амансио Ортега Forbes-ын хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтыг тэргүүллээ.

Испаний Inditex компани Zara, Massimo Dutti, Pull & Bear, Stradivarius ба Bershka брэндүүдийг эзэмшдэг юм. Эдгээр компаниудын дэлгүүрүүд Европын бараг бүх улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ази ба АНУ-д ч олон салбартай.

Forbes сэтгүүлийн үргэлж шинэчлэгдэж байдаг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг энэ удаад 78 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр Амансио Ортега ийнхүү тэргүүллээ. Тэрээр өөрийн гол өрсөлдөгч болох Microsoft компаний үүсгэн байгуулагч Билл Гейтсээс 100 сая доллараар илүү гарчээ. Харин жагсаалтын гуравдугаар байранд АНУ-ын бизнесмен, 86 настай Уоррен Баффет дахин бичигдсэн юм. Түүний хөрөнгийг 60,8 тэрбум доллараар үнэлсэн байна.
Эх сурвалж: Zuvsongolt.MN