Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос газар доор цөмийн бөмбөг туршсантай холбогдуулан Өмнөд Солонгос онцгой байдал зарлаж, дайны бэлэн байдалд шилжсэн талаар “Ёнхап” агентлаг мэдээллэжээ.
Одоогийн байдлаар БНСУ, Хойд Солонгосын хилийн зурвасуудад танкийн цуваа байрлуулж, агаарын довтолгоонд бэлдэх түр зурвас төвлөрүүлээд байгаа ба Япон, АНУ-ын цэргийн зөвлөл далайн флотын хүчээ бэлэн байдалд оруулжээ. Түүнчлэн Хойд Солонгос улсаас цөмийн халдлага явуулах ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тус улсын нийслэл Пхеньян хотыг бөмбөгдөн газрын хөрснөөс арчин хаях төлөвлөгөөг Өмнөд Солонгос хэдийнэ боловсруулсан гэж Сөүлийн цэргийн эх сурвалж өчигдөр мэдэгдсэн байна. Тэрээр баллистик пуужин болон хүчин чадал ихтэй бусад зэвсгүүдийг ашиглан Пхеньяны дүүргүүд, тэр дундаа Хойд Солонгосын удирдлагын нуугдаж болох газрыг бүрэн устгах болно. Пхеньяныг газрын хөрснөөс арчин хаяна хэмээжээ.
БНСУ-ын Батлан хамгаалах яамны танилцуулснаар, Хойд Солонгосыг бөмбөгдөх төлөвлөгөөний хүрээнд 300, 500 ба 1000 км-ын тусгалтай баллистик пуужин ашиглана хэмээн мэдэгдсэн ба ирэх он гэхэд тус улсын арми пуужингуудыг турших ажлыг бүрэн дуусгаж, “Hyunmoo” баллистик пуужингийн нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо