Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү мисс О.Ариунзултай ханилан хөөрхөн хүүгийн аав болоод байгаа. Загварын тайзнаа гунхаж, олны харааг булаасан ялдам эхнэрийнхээ ажлыг ихэд дэмждэг тэрбээр нялх хүүгээ тэврэн хөшигний ард хүлээж суух нь олонтаа. Мисс бүсгүй ч ээж болсныхоо дараа улам өнгө нэмж, урьд өмнөхөөсөө ч нэлээдгүй өөрчлөгдөөд байгаа билээ.
Олны танил залуу хосууд маань ажил амьдралынхаа алинд ч хамтдаа байгаагаа харуулж, сонсогч фэнүүддээ сонирхолтой зургуудаа байнга дэлгэдэг. Харин сүүлийн үед нүцгэн шалдан зургаараа чамгүй шүүмжлэл хүртэх болсон мисс О.Ариунзулыг нөхөртэйгээ хамт хүн зодсон тухай мэдээлэл цахим ертөнцөд тархаад байгаа. “Минт” бааранд өөртэйгээ адилхан турьхан бүсгүйг дуучин нөхөртэйгээ элбээд зодчихсон гэх мисс, загвар өмсөгч маань энэ бүхний талаар ямар нэгэн тайлбар огт хийгээгүй.
Сураг сонсох нь ээ, уг зодооноо тэд “Хүн андуурчихаж” гэж тайлбарласан юм байх. Юутай ч, олны анхаарлын төвд үргэлж байх “дуртай” дуучин, мисс хоёр маань А.Ананд хүүдээ саяхан алдарт “G class” машины тоглоомон загварыг авч өгчээ. Өдгөө нэг нас хүрсэн бяцхан хүү нь гэртээ үргэлж машинтайгаа давхидаг “сайн жолооч” гэнэ лээ.
С.Цахиур





Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...