УИХ-ын чуулганы өчигдрийнхуралдаанаар УИХ-ын 2016 оны 26 дугаар тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм.
Тодруулбал, УИХ энэ оны 8 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” УИХ-ын 26 дугаар тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавиад байв.
Тэгвэл тус хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд гишүүдийн дийлэнх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн байна.
Ерөнхийлөгчийн хориг болоод Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Нямдорж чуулгагы танхимаас ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу хатуухан үг чулуудав. Тэрбээр "Таван хуулийн редакцийг сонсох, ёсчлох сарын хугацаа түрүүчийн их хуралд байсан. Гэнэт нэг өдөр АН-ын гишүүд ч, бид ч мэдээгүй байхад З.Энхболд чуулганыг хууль бусаар завсарлуулж өнгөрсөн зургаадугаар сарын 23 нд чуулганыг дахин хуралдуулах боломжгүй гэдгийн мэдсээр байж үүнийг дампууруулсан. Хариуцлага асуух гээд байгаа бол тэр З.Энхболдоосоо , өмнөх Их хурлаасаа асуу. Өмнөх их хурлын замбараагүй, задгай байдалд энэ их хурлыг гишүүд хариуцлага хүлээх ёстой юм уу. Батлаагүй гишүүд чинь юу гэж редакци сонсох юм. Ойлгож байж батлах ёстой биз дээ. “Эрдэнэ ээ гишүүн хуулийн талаар надтай ярих хэрэггүй. Би чамайг тоож хууль ярихгүй”. Үүнийгээ З.Энхболдтойгоо л ярь.
Тийм учрааас энэ хоригийг хүлээж авч болохгүй.Та нар шүүхийн шинэчлэл хийж байна гэж 2009 оноос хойш Монголын хуулийн системийг бүхэлд нь самарсан. Тэр самарсан этгээдүүдийн нэг нь Ц.Элбэгдорж.
Энэ улсад бий болсон замбараагүй нөхцөл байдал, задгай зайдан явдлууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой шүү.
Та нар Монголын төрийг хэзээ самарч дуусах вэ. Хэзээ бах тав чинь ханах вэ? Одоо болоо юм биш үү. Эзэнгүй зүйлд хориг тавих гээд байгаа нь ямар учиртай юм. Эдийн засгийн хямрал л гэнэ, хууль нь байсаар байтал та нар 2010 онд лиценз олгох асуудлыг амаараа зогсоож л байсан. Үүнээс чинь болоод гадаадын хөрөнгө оруулагчид дүрвэж эхэлсэн. Худлаа юу. Ингэж л та нар Монголын төрийг самарсан. Яасан дуусдаггүй самралт вэ.Болиорой та нар. Аливаад цаг хугацаа гэж байдаг юм" хэмээн хатуухан үгийг чулуудлаа.
Тэгвэл орой нь " Ц.Балдорж" шагнал гардуулах ёслол дээр Ц. Элбэгдорж "Мэнгэ нь дөнгө болсон гишүүн" хэмээн Ц.Нямдорж гишүүн рүү сөрсөн базаа хийв.
Ийн улс төрд хэлэмгий доломгойгоороо алдартай хоёр эрхмийн дунд чимээгүй тулаан эхэлж цаашид хэнийхэн ямар "булай нь ил болохыг хэн ч таашгүй биз ээ.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...