Дан ганц хийлээрээ дагнаж олонд танигдсан манай цөөхөн хийлчдийн нэг О.Байгалийг тун ч бизнес сэтгэлгээтэй нэгэн гэдэг. Тиймдээ ч 18 настайдаа “Топ Кристал” компанийг байгуулж байсан гэдэг. Харин өдгөө өөрөө Сингапур улсад суралцаж, давхар уран бүтээлээ ч амжуулж яваа болохоор төрсөн дүүдээ бизнесээ даатгасан гэх юм билээ. Мөн тэрбээр Дорноговь аймагт зочид буудал ажиллалуулдаг гэх бөгөөд аймагтаа өндөр зэрэглэлд багтдаг гэсэн шүү.
Бизнес эрхлэгчийнхээ хүрээнд ч тэрбээр Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн танхим хэмээх байгууллагын гишүүн аж. Энэ байгууллага нь олон улсад бизнес эрхэлж буй байгууллагуудыг хооронд холбон зуучилж, дэмждэг байгууллага аж. Удахгүй тэнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцох гэж байгаа гэх бөгөөд эх орондоо ч тус байгууллагын салбарыг нээн, ажиллуулахыг зорьж буй гэсэн шүү.
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ