Энэ сарын 2-ны өдөр Москва хотын төв, Кутузовын өргөн чөлөөнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины жолооч ослын улмаас амиа алдсан талаар “The express”-т мэдээллэжээ. Орон нутгийн хэвлэлүүд цахим хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгчийн жолооч хэрхэн хурд хэтрүүлэн, осолдож буй үеийн видео бичлэгийг байршуулсан байна. Осол гарах үед Путин тус машинд байгаагүй бөгөөд жолооч нь эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алджээ.
Осолтой холбоотойгоор Кремль мэдээлэл хийгээгүй байна. Албаны эх сурвалжийн мэдээллэснээр, Путины жолооч 40 жил жолоо барьсан туршлагатай нэгэн аж. Тус машин нь Ерөнхийлөгчийн албанд зориулагдсан BMW загварын автомашин бөгөөд жолооч замын хоёр урсгалыг заагласан, төрийн дээд албан тушаалтнуудын зорчдог хэсгээр өндөр хурдтай явж байгаад жолоодлогоо алдан, эсрэг урсгалд явж буй “Мерседес”-тэй мөргөлджээ.
Эх сурвалж: Medee.MN


Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ