Манайхан нэг үеэ бодвол тоглолтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулдаг болчихсон гэж ярих хэсэг хүмүүс байхад зарим нь маш муу гэх үнэлгээ өгөх нь ч бий. Тэгвэл саяхан Төв цэнгэлдэх хүрээлэнд Оросын алдарт Звери хамтлаг ирж наадмаас хойш дүүрээгүй цэнгэлдэхийг багагүй хэмжээгээр дүүргэсэн гэхэд болно.
Наанаа сайхан тоглолт болсон мэт ч харин цаагуураа нөгөө тоглолтын зохион байгуулалт, мөнгө төгрөг гээд асуудлууд ундарсан гэх мэдээлэл чих дэлслээ. Бүр тодруулбал Зверигийн тоглолтыг Шамк энтертайментын хамт олон зохион байгуулж гол бүрэлдэхүүнээр нь Э.Амарбаясгалан, А.Ачит нар ажиллажээ.
Гэвч нөгөө сайны хажуугаар саар гэдэг шиг тоглолтыг халааж эхний ээлжинд гарах ёстой дуучид нь ирээгүй, үүгээр ч зогсохгүй хамгаалагчид болоод зурагчдын хөлсийг одоо хэр нь өгөөгүй гэх гомдол дагуулж буй аж. Угтаа бол Мазаалайг хамгаалах буюу ашгийн бус зорилгоор хийж буй тоглолт гэх ч урилгаар ирсэн хамтлагийг тодорхой хэмжээгээр урамшуулах нь тодорхой. Гэвч энэ тал дээр тус хамтлагийнхан буюу Звери сэтгэл дундуур нутаг буцсан гэх бор шувуу нисэж явна лээ шүү.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2108 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ
Гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахдаа хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөлөө
Баталгаат зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ