Ч.Номинхолбоод өөрчлөлтийн салхи сэвэлзэв үү


Нэг хэсэг Монголын Кардашианууд гэгдэж явсан эгч дүүс бол дуучин Ану буюу Ч.Уранхолбоо, түүний дүү Ч.Номинхолбоо, Ч.Уянхолбоо нар. Мэдээж тэднээс хамгийн алдартай нь Ану эгч нь. Тэгвэл Ану гэрийн эзэгтэй болж, намба суусан ч дүү Ч.Номинхолбоо орыг нь залгасан гэж болохоор.
Хэсэг зуур эгчээсээ ч дутахааргүй цахим ертөнцийн од болж явсан тэрбээр нэг хэсэг загварын салбарт орно гэгдэж байсан ч өдгөө нам гүм яваа. Харин саяхны өдөр түүний гэгээн дүрийг ийн буулгаж авсан юм. “G-Benz” хөлөглөж яваа тэрбээр олны өмнө харагдаагүй удсан болоод ч тэр үү бага зэргийн жин нэмж, өөрчлөлтийн салхи сэвэлзээ юу даа.
Т.Төрөө