МУГЖ дуучин, УИХ-ын гишүүн С.Жавхлан төрийн хүн болсон цагаас хойш хэлсэн үг бүр нь трэнд болж, үйлдэл бүхэн нь онцгойрч яваа гэхэд болно.
С.Жавхлан гишүүний тангараг өргөхдөө 99 агт морьтой бараа бологчтой, ташуур барин Төрийн ордонд орж ирсэн билээ. Анхдугаар чуулган нээлтээ хийгээд удаагүй байхад тэрээр “УИХ-ын гишүүд надаас нууцгайхан хуралдчих гээд байна. Тэгэх тусам нь би улам чангарна” хэмээн өөрийгөө зоригжуулж хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн удаатай.
Харин саяхан УИХ-ын гишүүний анхны цалингаа аваад сурагчдад дүрэмт хувцас бэлэглэж шуугиан тарьсан бол өчигдөр Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо “Гишүүд зүүдэг энгэрийн тэмдэгээ зараад ч болсон ядарсан хүмүүст тусалмаар байна”хэмээв.
Энэ үгийг сонсоод дэмжигчид нь “тийм л их тусалмаар байгаа юм бол “Хөх нуруут”-аа цэцэрлэг болгочихоосой” хэмээн сошиал ертөнцөд сэтгэгдлээ илэрхийлж байна.
Эх сурвалж:News.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ