Дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ.
УИХ-ын гишүүдэд
За, ах эгч нар аа. Энэ өдрийг амгаланг эрье. Та бүхэн ажлаа аваад удлаа. Бараг хоёр сар боллоо. Яг юу хийж бүтээв ээ? Хоосон ярьсаар л сууна уу? Ард түмэн бид чинь хэмнэлтийн горимд шилжсэн. Харин та нөхөд өөрсдөө тэр горимд шилжив үү? Танай УИХ-ын Тамгын газрын зарим захирамжийг олж харлаа. Тэгээд хэдэн үг хэлмээр санагдав. Уучлаарай. Та нар арай ДАВРААД байгаа юм биш үү? Өмнөх эрх баригчдынхаа идэж уусныг л гайхаад байсан. Үнэндээ тэд нараасаа дээрдэх улс мөн үү? Хуралдаа ир гэх мессэж нь 1 сая 500 мянга, цаг сунгаж хуралдсаны хоол нь 1 сая 520 мянга, нэгнийхээ 60 насны төрсөн өдөрт мөнгөн аяга энэ тэр… Та нөхдөд “Хуралдаа ир” гэж мессэж илгээхийн тулд заавал төсвөөс мөнгө гаргах ёстой юу? Тангараг өргөсөн юм бол хуралдаа суух нь ҮҮРЭГ чинь. Хонь мал хүртэл чичлүүлгүй өөрөө бэлчээртээ гардаг юм шүү. Бас чуулганы хуралдаан оройтож, ажлын цаг дууссан гэдэг шалтгаар хоол нэхсэн гэв үү? Яг хэний төлөө тэгж хуралдаад бидний амьдрал сайжрав аа? Цагаа тулвал нойр хоолгүй ч хуралдах ёстой.
Мөн УИХ-ын Дэд дарга Ц.Нямдоржийн 60 нас хүрсэний төрсөн өдрийн бэлгийг заавал төрөөс, төсвөөс даах ёстой гэж үү? Бараг насаараа төрд суусан хүн ганц мөнгөн аяга өөртөө авчих байлгүй. Тэр байтугай зүйл идэж уусан даа, зарим хүмүүс. Гэвч эрхэлж туйлна гэхэд арай л хэтэрч байгаа юм биш үү? Бүр нэгэндээ буцалтгүй тусламж, эмчилгээний зардал олгох тухай захирамж гаргачихаж. Ард түмнээ багахан ЭЛЭГ БАРИАРАЙ! Хэний мөнгийг юунд зарцуулаад байгаа юм бэ? Иргэд бидний хуруу хумсаа хугалах шахам олсон хэдэн төгрөгнөөс татвар нэрээр “зувчуулсан” мөнгө шүү. Наадах чинь. Эцэст нь бас нэг зардлаа таначихаарай. Тэр сар бүр авдаг унаа, утасны 420.750 төгрөгнөөсөө яг одоо татгалз! Өнөөдөр та нөхдийн Хөрөнгө оруулгын мэдүүлгийг хэвлэлээс харлаа. Бензин, нэгжээ төрөөс гуйх ядуу улс өөрсдөө биш юм байна шүү дээ. 31 тэрбумын данстай, 8.7 тэрбумын байшинтай, 1.7 тэрбумын машинтай хүн та нарын дунд байна лээ. Тиймээс эдийн засгийн хямралтай энэ үед ХЭМНЭЛТИЙГ ӨӨРСДӨӨСӨӨ ЭХЭЛ! Ядарсан иргэдээ нэмж БҮҮ ДАРАМТАЛ!! Бас төрөөр даалгаж БИТГИЙ ДОРОМЖИЛ!!! Өөр хэлэх зүйл алга. Уучлаарай…
Хүндэтгэсэн:
“Монголын ард түмэн” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Эх сурвалж: Ugluu.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо