“Салхи”-ийн ахлагч бас сайн аав


Монголын хөвгүүдийн хамтлагийн анхдагчдын нэг “Салхи” хамтлагийнхан өдгөө тус тусын ажил, амьдралаа хөөгөөд явж буй. Сонсогч фэнүүдээсээ сураг алдарсан тэд хамгийн сүүлд эрэгтэй хамтлагуудын нэгдсэн “Мартагдашгүй” тоглолтод оролцсон бөгөөд мөн Солонгос дахь монголчууддаа очиж ая дуугаа өргөөд ирсэн билээ.
Тэгвэл сураггүй байгаа “Салхи” хамтлагийн ахлагч Д.Насанбат саяхны өдөр манай папарацийн дуранд ийн өртлөө. Уран бүтээл гэхээсээ илүүтэй хувийн амьдрал, бизнестээ илүү анхаарлаа хандуулах болсон хэмээн ярьж байсан тэдний хувьд нээрээ л аавын үүргээ биелүүлээд явж буй.

Т.Төрөө