Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Архангай аймгийн Цэнхэр сумын 12 жилийн дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, үг хэлжээ. Шинэхэн хувцсаа өмсөж, үеийн нөхөдтэйгөө уулзаж, догдлон байгаа хүүхдүүдэд сурч мэдэх их үйлсэд нь сүүн зам татаж байхын ерөөл тавьж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсчээ. Энэ үеэр багахан хэмжээний бэсрэг наадмыг хийсэн аж.
Харин энэ нь сошиал ертөнцийнхөнд таалагдсангүй. Өмнө нь дүүргийн наадам хийж, хуулиар цор ганц байх ёстой Төрийн есөн хөлт цагаан тугийг Өмнөговь аймгийн нэгэн сум тусгаар улс аятай наадмаараа хийлгэж, морь нь үргэж хөгөө чирдэг байсан бол энэ удаад сургуулийн наадам хийж буй нь үрэлгэн зардлын шинж. Цалинг бууруулж, татвар нэмнэ гэх атлаа сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтээр наадам хийж байгаад олон нийт бухимджээ.
Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед ийм үрэлгэн ажлыг таслан зогсоох ёстой ЗГХЭГ-ын дарга эсрэгээрээ өөрөө дэмжин оролцож байгааг буруушаан жиргэгсэд олон байна.
Эх сурвалу: News.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ