Амлалтаа мартдаг дуучин Ч.Цэлмүүн экс нөхрөөсөө уучлалт гуйсан уу


“Universe best songs” наадмаар овоглож явдаг дуучин Ч.Цэлмүүн гэр бүлийн амьдрал зохиохдоо “Дахин тайзнаа гарахгүй. Олны танил байх хэцүү юм байна” гэж хэвлэлийнхэнд ам тангараг өргөсөн удаа бий. Тэр ч байтугай, анхны бөгөөд сүүлчийн цомгоо худалдаанд гаргаж байгаагаа ихэд онцлон сүр дуулиантайхан хурим найр хийсэн дуучин бүсгүй маань хэлсэн амандаа огт хүрээгүй.


Хувийн амьдрал, уран бүтээлийнхээ орон зайд “огцом эргэлт” хийгээд амжсан Ч.Цэлмүүн энэ хугацаанд эр нөхрөөсөө салж, шинэхэн цомгоо өлгийдөж авахаар сэтгэл шулуудан зүтгээд байгаа. “Эм Ай Ю” сургуулийг Биотехнологи, хүнс судлаач мэргэжлээр төгссөн тэрбээр ЭМШУИС-д “Орчны эрүүл мэнд” сэдвээр магистрын зэрэг хамгаалж, улмаар “Агаре” нэртэй шүдний эмнэлэг хүртэл байгуулаад байсан.


Гэвч анхны амьдрал нь бүтэлгүйтсэний дараа хувийн бизнесээ хойш нь тавьж, уран бүтээлдээ эргэлт буцалтгүй орохоор шийдсэн дуучин Ч.Цэлмүүн хоёр дахь цомгийнхоо дуунуудыг хэдийнэ бэлэн болгожээ. Үүгээр ч зогсохгүй, стиль имижээ эрс өөрчлөн бусад оддын нэгэн адил саарал өнгийн үсээ таатай нь аргагүй намируулж явах болсон гэнэ. Харин тэрбээр “I’ m sorry...” хэмээх нэгэн дууныхаа нэр бүхий доголон нулимстай зургаа  цахим хуудсандаа байршуулсан нь олон хүнийг гайхашруулж “Салсан нөхрөөсөө уучлалт гуйж байгаа юм болов уу” гэж таамаглахад хүргэж, энэ тухайгаа түүнд илэрхийлээд авчээ.    

 

С.Цахиур

www.zone.mn