Өмнөд Солонгос улсын Кимхэ цагдаагийн газар тус хотод ажиллаж, амьдардаг Монгол улсын иргэн, эрэгтэй А-г саатуулжээ. Тэрээр өнгөрсөн Даваа гаригт өмнө нь үерхэж байсан нутаг нэгт найз бүсгүй Б-г "Хэлэх чухал юм байна" хэмээн гэрээс нь дуудаж уулзсан байна. Тэд хамтдаа нэгэн зоогийн газраар үйлчлүүлэн согтууруулах ундаа хэрэглэсэн ба уулзалт дуусах үед А нь Б-д хандаж "Гэрт очоод хоол хийгээд өгөөч" гэж хүсчээ.
Хүсэлтийг нь зөвшөөрөөгүй тул А гар утсыг нь булаан аваад зогсохгүй Б-г үснээс нь зулгаан газар унагаж, толгойг нь дэвсэж зодсоны дараа хэргийн газраас зугтсан байна. Цагдаагийн ажилтнууд танхайн хэрэг үйлдээд хэргийн газраас зугтсан монгол залууг үйлдвэрийнхээ агуулахад нуугдаж байхад нь олж илрүүлжээ. Түүний үйлдсэн гэмт хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ