Хорин жилийн өмнөх улс орнуудын төрх


АНУ-ын алдарт гэрэл зурагчин Питер Менцель (Peter Menzel), 90-ээд оны сүүлээр дэлхийн 30 гаруй улс орноор аялж, ард иргэдийн ахуй амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Энэхүү бүтээлээрээ ард иргэдийн амьдралын түвшин, хэрхэн аж төрдөг болохыг үнэн бодитоор хүмүүст харуулахыг зорьсон байна. Ийнхүү түүний гайхалтай фото төслөөр хамтдаа аялъя.

 

1Калифорни, АНУ

 

Кавений гэр бүл хоёр хүүхэдтэй бөгөөд, тэдний гэрийг тавиур дүүрэн ном, хүүхдийн тоглоомууд дүүргэнэ.

 

Калифорни, АНУ

2БНХАУ

 

Харин Вугийн гэр бүлийн хувьд, 8 ам бүлтэй бөгөөд ердөө телевиз, ширээ, ор гэх тавилгуудтай. Түүнээс гадна 100 гаруй мандарин жимсний модтой ажээ.

 

БНХАУ

3Куба

 

Костагийн гэр бүлийн хувьд, тэд мөн л олуулаа аж төрдөг. Гэрийг нь ам чухал хэрэгцээний тавилгуудаас гадна, ханын зураг, савтай цэцгүүд дүүргэдэг байна.

 

Куба

4Монгол

 

Харин эгэл боргил Монгол айл нь 6 гишүүнтэй бөгөөд тэд үндэсний гэрт амьдардаг. Гэр нь ор, хувцасны шүүгээ зэрэг тавилгуудтай.

 

Монгол

5Ирланд

 

Харин тус айлын хувьд, гэр бүлийн гишүүд бүгд хөгжмийн зэмсгээр тоглодог. Тиймээс гэрийнх нь тодорхой нэгэн хэсгийг хөгжмийн зэмсгүүд эзэлдэг байна.

 

Ирланд

6Бутан

 

Бутаны гэр бүлийн хувьд тэд 13 гишүүнтэй бөгөөд гэрт нь бараг тавилга байхгүй бөгөөд, хатаасан мах, ногоо зэргийг дэлгэж тавьсан үзэгдэнэ.

 

Бутан

7Техас, АНУ

 

Тус гэр бүлийн хувьд, 4-лээ амьдардаг байна. Гэрт нь хөргөгч, хөлдөөгч, компьютер, буйдан зэрэг хэрэглээний тавилгуудтай.

 

Техас, АНУ

8Кувейт

 

Абдулагийн гэр бүлийн хувьд, тэд 4 машинтай бөгөөд буйдан, өргөн хэрэглээний тавилгуудтай аж. 

 

Кувейт

9ОХУ

 

Капраловын гэр бүлийн тухайд тэд хоёр охинтой бөгөөд энгийн аж төрдөг байна.

 

ОХУ

10Мали

 

Харин энэхүү айл нь 8 хүүхэдтэй бөгөөд, олуулаа өнөр өтгөн амьдардаг байна. 

 

Мали

11Япон

 

Укитагийн гэр бүлийн хувьд, тэд хоёр хүүхдийн хамт аз жаргалтай амьдардаг бөгөөд, гэрт нь хүүхдийн хувцас, тоглоом эд зүйлсүүд багтана.

 

Япон

12Тайланд

 

Харин Тайландын эгэл жирийн гэр бүлийн хувьд тэд ам бүл 4-лээ бөгөөд нохой, мотоцикл, бусад тавилгуудтай байна.

 

Тайланд

13Мексик

 

Кастилогийн гэр бүл нь  4 хүүхдийн хамт аз жаргалтай амьдардаг бөгөөд гэртээ өргөн хэрэглээний эд хогшил зэргүүдтэй.

 

Мексик

 

 

ЭХ СУРВАЛЖ: СААК.MN