Өнгөрсөн бямба гаригт болсон Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаар “Рио-2016” олимпийн наадамд оролцсон тайлан, “Чингис Хаан” гран при тэмцээний тайланг хэлэлцсэн. Мөн тус хурлаас Монголын жүдо бөхийн холбооны Их хурлын товыг зарлан, зохион байгуулах хороог байгуулж, нэр бүхий багш дасгалжуулагч нарыг Хөдөлмөрийн баатар болон Гавьяат тамирчин цолд тодорхойлсон билээ.
“Хөдөлмөрийн баатар” цолонд холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч О.Балжинням, "Рио 2016" олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа нарыг тодорхойлсон. Жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү шагналд өөрийг нь тодорхойлохоос татгалзсан байна. Тэрбээр "Би өөрөө тамирчин байсан учраас энэ спортыг хөгжүүлэхийн төлөө л явсан. Түүнээс өөртөө одон медаль зүүлгэхийн төлөө яваагүй" хэмээн татгалзжээ.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ