2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ өдөр хуваарийн дагуу УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар зарим ЕБС-иудын нээлтэд оролцсон юм. Тухайлбал УИХ-ын дарга М.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нэгдүгээр дунд сургуулийн хичээлийн жилийн нээлтийн ажиллагаанд оролцсоныхоо дараа МУБИС-ийн хичээлийн жилийн нээлтэд оролцох хуваарьтай бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хан-Уул дүүрэг дэх Буянт-Ухаа-1 хорооллын долдугаар дунд сургуулийн нээлтэд оролцжээ.
Мөн хүндэт зочдын нэг болох Рио 2016 олимпийн наадмын мөнгөн медальт МУГТ Д.Сумъяа байлаа. Тэрээр нийслэлийн 50 дугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, сурагч дүү нартаа сурлагын амжилт хүсчээ. Д.Сумъяагийн ээж н.Дэлгэрмаа тус сургуульд багшилдаг билээ.
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо