Сур: Юуны өмнө шинэ уран бүтээлээ нээж, байгаад баяр хүргэе. Энэ мөчид төрж буй сэтгэгдлээсээ хуваалцах уу?
Д.Энхбаатар: Баярлалаа. Кино урлагт хөл тавьж эхэлсэн цагаас баримтат болон уран сайхны кино мөн телевизийн олон ангит гээд 10 гаруй бүтээлийг нээж байжээ. Тэр болгонд шинэ мэдрэмж, шинэ урам зориг бахархал төрдөг. Энэ л миний мэргэжил хийгээд дотоод сэтгэлийн Сондор болдог гэх үүдээ.Энэ удаагийн тэр мэдрэмж бол нэг онцлогтой байна. Миний зүрх сэтгэлд мөнхөд хамт байж,уран бүтээлд минь үргэлж оролцдог нэг эрхэм хүн байдаг. Хэдийгээр одоо бурханы оронд заларч тэнгэрт морилсон ч гэлээ тэр хүн сахлаа имрээд л харж байдаг юм. Тэр хүн бол Хэнмэдэхийн Энхжаргал хэмээх эгэл атлаа агуу багш минь билээ. Зүрх сэтгэлийнхээ дуудлагаар гэхүү би тэр багшдаа Уран бүтээлийн өргөл болгож сэтгэлийнхээ дээж Сондор хэмээн энэхүү бүтээлийг зориулсан юм. Тийм болхоор бага ч атугай хүсэл мөрөөдөлдөө хүрч энэ бүтээлээ хийсэндээ сэтгэгдэл өндөр байлгүй яахав. Нөгөө талаар хамтарч ажилласан зохиолч продюсер, зураглаач эвлүүлэгч гээд Төгс энтертайнментийнхаа уран бүтээлчид болон бидний урилгыг хүлээн авсан жүжигчид нийт дэмжиж оролцсон бүх анд найз дүү нартаа энэ баяраа хуваалцаж гүн талархал илэрхийлье...
Сур: Аливаа уран бүтээл бүхэн өөрийн гэсэн эрхэм зорилготой байдаг болов уу? Танай бүтээлийн нэр их өвөрмөц утга учиртай санагдлаа. Уран бүтээлийнхээ онцлог талаас нь тайлбар өгөх үү?
Д.Энхбаатар: Хуучин цагт гэхүү хэдэн жилийн өмнө иймэрхүү асуулт бүүр албан ёсных юм шиг тавигддаг байсныг санаж байна. Та энэ бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьсон бэ? гэж. Тэгсэн манай нэг эрхэм найруулагч Юуг ч зориогүй юугч хэлээгүй...Зүгээр л үз гэдэг санаагаа маш энгийнээр хэлсэн юм билээ. Тэр цагаас иймэрхүү асуулт бага тавигддаг болсоныг анзаарсан.Харин киноны маань нэр “ Нүдэн Сондор “ хэмээн нэрийдсэн нь жаахан онцлогтой. Би эрхэм багшийнхаа хэлж байсан “Нүдээр харсанаа зүрхээрээ мэдэр “ хэмээн захисаныг хэзээ ч мартдаггүй зарим уран бүтээлийнхээ филисофи буюу энгийнээр лоозон болгодог.Тэр ч утгаараа багшийнхаа дурсгалд зориулсан юм. Өөрөөр хэлбэл Амьдралд харж дуулж үзэж мэдэрч байснаа бүтээл болгох агшинг хэлж байгаа юм. Нөгөөтэйгөөр эрхэм зохиолч бүсгүй маань Сондорын тухай бичил өгүүллэг бичсэн юм. Ингээд л энэ хоёр улбаа нийлээд “Нүдэн Сондорыг “ бий болгосон доо. Хүн бүрийн зүрх сэтгэлд ямар нэгэн Сондор ба Сондорууд тээгдэж бас шүтэгдэж оршдог юм билээ.Тэр үнэлэмж сэтгэгдплээр энэ кино товчхондоо бүтээгдсэн. Товчхондоо хайр сэтгэл, анд нөхөрлөл, аав охин хоёр,
шунал хүсэл, өс хонзон гээд амьдралын бүхий л тэммцэл идэвхи нэгэн драм болж бүтээгдлээ. Магадгүй киноны байж болох олон жанруудыг нэгтгэж үзэгчдийн бүхий л сонирхол буас нас насныханд бүгдэд нь зориулагдаасай гэж найруулагчийн хувьд зорьж ажилласан.Ирж үзсэн бүхэн өөрийн гэсэн дүнг тавина. Энэ нь манай нийт уран бүтээлчдэд өгөх цэцгийн баглаа, сэтгэлийн урам болно.
Сур: Уран бүтээлч болгон ирж үзэхийг урьдаг, түүнийхээ зэрэгцээ бүтээлийнхээ тухай бага ярьдаг болов уу. Тэгвэл оролцсон жүжигчид бусад уран бүтээлчдийнхээ тухай танилцуулах уу?
Д.Энхбаатар: Миний хувьд дэлгэцийн шинэ дүр төрх гаргахыг эрмэлздэг. Эргэн тойронд буй зарим хүмүүс ч мөн л энэ саналыг хэлдэг юм. Би мэдээж аль алиныг нь харгалзан үзэж сонголт хийх хэрэгтэй болдог. Тиймдээ ч энэ бүтээлдээ Гомбын Золбоот Уухааны Батбаатар хэмээх гавъатаа хараахан хүртээгүй 2 ахыгаа урисан.”Удирдагч” , “ Зүрхний төлөөс “ гээд урьд өмнө нь хийж байсан бүтээлүүддээ урьж ажилласан ба сайхан ах нарынхаа нөмөр нөөлөг туршлага авъяас билгийг мэдэрдэг болсон юм.Дээр нь Одонгаваагийн Амгаланбаатар,Эрдэнэбаярын Чинзориг, Эрдэнэбатын Хишигбаяр гэсэн 3 шижигнэсэн жүжигчин залуусаа Андуудын дүрд тоглууллаа.Цорын ганц бүсгүйн дүрд саяхан телевизээр үзэгчдийг шуугиулж байсан “Замбуулин дуусах болоогүй” сериалын гол дүрд тоголсон Баярсайханы Золжаргал гээд мөн л тун удахгүй авъяасаа таниулах бүсгүйг тоглууллаа.Цөм л өөр өөрийн үүрэг мэдрэмжээр кинонд маань цаашлаад кино урлагт гоц дүрүүдийг бүтээсэн шүү.
За тэгээд МУГЖ Ш.Цэцгээ, МУСТА С. Өлзийхүү, Р.Адъяа, Д.Дэлгэрсайхан нар маань оролцлоо.Бусад оролцон тоголсон 50 гаруй кино урлагт дуртай залуус байна.Энэ жүжигчиддээ талархахын зэрэгцээ жинхэнэ дэлгэцийн шинэ дүрийг гаргаж ирсэндээ баяртай байна. Энэ бол эдүгээ 7 настай Пүрэвжавын Намуун гэж адтай сэргэлэн охин юм. Өөрөөр хэлбэл энэ бүтээлийн нэр болсон Нүдэн Сондор охин л доо.
Сур: Таны “Чонын алтан шагай” “Анирлагч “ зэрэг сүүлийн уран бүтээлүүдийг үзэгчид санаж байгаа. Дараагийн уран бүтээлүүд төлөвлөгдсөн үү?
Д.Энхбаатар: Баярлалаа.Би өнгөрсөн 10 жилийн хугацаанд 10 гаруй зохиолын судалгаа төлөвлөгөө хийсэн юм. Тэгэхээр хүнээс зохиол хайх хэцүү ажлаас жаахан хол байдаг. Тиймдээ ч өөрөө оролцсон зохиолуудаар киногоо хийгээд байдаг. Рэнцэнгийн Оюунгэрэл гэж сүүлийн үед хамтран ажилласан бүх зохиолуудад гардан оролцож байгаа сайн зохиолчтой болсондоо баярлаж явдаг юм.Тийм болхоор “Амрыг эрье “ “ Харц уншигч “ гэсэн 2 төслийг зохиолч маань бичиж бэлэн болгож байгаа. Хамтран ажиллах бүх л уран бүтээлчиддээ үүнийг дуулгахад таатай байна. Мөн энэ төсөлд гардан оролцох хамтрах кино бизнесийхэнийгээ урьж байна. “ Төгс “ энтертайнмент ийнхүү уран бүтээлээрээ үзэгч олноо байнга урин дуудаж байх төлөвлөгөөтэй байна. Намайг урьж ярилцсан та бүхэндээ баярлалаа. “Нүдээр үзсэн Сондороо зүрхэндээ мэдэрч яваарай “ гэж уриалж байна.
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо