Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг төслийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар эргүүлэн татахаар болов. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх ёстой байсан хуулийг хүчингүй болгов.
Гэтэл энэ хуулийг хэрэгжиж эхлээсэй гэсэн хүлээлт иргэдийн дунд байсан. Монголд гэр бүлийн хүчирхийлэл ил тод болж, бүр газар авсан гэж хэлж болно. Бусдад мэдэгдэж байгаа нь цөөхөн ч мэдэгдэхгүй далд хэлбэрээр хэчнээн иргэн хайртай хүмүүсийнхээ гарт халуун амиа алдаж байгааг хэлэх боломжгүй юм.
Статистикийн мэдээлэлээр харж байхад энэ оны эхний долоон сарын байдлаар 7 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алджээ. Сард нэг хүн зодуур нүдүүр, хардалт яргачлалын улмаас амиа алдсан гэсэн үг юм. Харин төрийн бус байгууллагуудын нэгтгэсэн тоо мэдээгээр сүүлийн зургаан жилийн байдлаар нийт 90 гаруй эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алджээ. Энэ бол бага тоо биш, жилд 15 сард 1-2 хүн их дарамт, зодуурын улмаас тусламж авч чадалгүй амьсгал хураажээ.
Ийм байхад яагаад дээрх хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа нь анхаарал татаж байна. Уг нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан хуулиудын нэг байсан. Харамсалтай нь хууль хэрэгжихээргүй болж байна. Зарим гишүүд энэ хуулийг хэрэгжүүлээд явах ёстой байсан гэдгийг хэлж байсан. Гэр бүлийн хүчирхийллийн хуульд шинэчлэлийг хийснээр гэр бүлийн хүчирхийлэл анх удаа гэмт хэрэгт тооцогдох эрхзүйн орчин үүсч байсан юм.
Хүчирхийлэл үйлдсэн хүн хохирогчид дөхөж очихыг тодорхой хугацаагаар хориглох, зан үйлд нөлөөлөх албан сургалтад хамруулах зэрэг хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хүлээлгэх, хүүхдэд үйлдсэн хүчирхийллийг бүх хүн мэдээллэх үүрэгтэй байхаар тусгаж өгсөн.
Хохирогчийг хамгаалах зорилгоор долоон төрлийн үйлчилгээг албан ёсоор хуулинд тусгаж өгсөн бөгөөд хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн шатанд хамгаалах үүргийг прокурор гүйцэтгэнэ гэх зэрэг олон давуу талуудыг хуулинд тусгаж өгсөн юм. Мөн уг хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүрээнд хүчирхийллэл буурах, энэ төрлийн хэргээр гэмт хэргийн холбогдогч багасах ач холбогдолтой байсан билээ.
Эх сурвалж: Zaluu.COM
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо