“Рио-2016” олимпийн наадамд Зимбабве улсаас долоон спортын төрөлд 31 тамирчин оролцсон ч медаль авч чадаагүй.

Тэгвэл тус улсын ерөнхийлөгч Роберт Мугабе олимпоос ганзага хоосон ирсэн тамирчдаа баривчлах тушаал гаргажээ. Улмаар тус улсын Цагдаагийн газрын комиссар Августин Чичури тамирчдаа эх орондоо ирэх үеэр буюу энэ сарын 23-нд шоронд хорьсон байна.
Роберт Мугабе “Тэд жуулчилж, зугаалах гэж Риогийн олимпод очоогүй. Өөрсдийгөө тамирчин хэмээн нэрлэсэн энэ хархнуудааг амжилт гаргаасай гээд улсын мөнгө их хэмжээгээр зарцуулсан. Үүний оронд сургууль цэцэрлэг барьж болох байсан. Манай хөрш Бостван улсын тамирчид медалийн оосроос атгаад алдан 3-4 байрт шалгарч байна. Гэтэл манай улсын ганцхан тамирчин VIII байрт шалгарлаа.
Бидэнд олимпод оролцох бус төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа мандуулах л тамирчин хэрэгтэй байсан. Гэтэл тэд чадсангүй. Би тэдийг улсаас зээл аван, Бразилд жуулчилсан гэж үзээд улсын мөнгө заавал төлүүлнэ. Хэчнээн ч жил зарцуулсан хамаагүй. Би тэднээс улсын мөнгийг заавал авна. Өөдгүй хархнууд” гэжээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо