“Шинэ үе” хамтлагаасаа гарч, “U Film”-ийг байгуулан, “Ганц бие бүсгүйчүүд 1, 2”, “Тютю” зэрэг уран сайхны киног бүтээгээд байгаа жүжигчин, найруулагч Г.Ундармаа дараагийн уран бүтээлдээ орсон байна.
Тэрбээр одоогоор “Х-Түц” продакшинд харьяалагдаж, хошин урлагтаа эргэж ирээд байгаа ч кино уран бүтээлээ орхигдуулаагүй бололтой. Мөн тэрбээр дөрөв дэх киноныхоо гол дүрд уран бүтээлээсээ завсарлага аваад байгаа авьяаслаг жүжигчдийн нэг О.Энхтуулыг урьж, тоглуулахаар болсон сурагтай.
Жүжигчин О.Энхтуул түүний урилгыг хүлээн авч, кинонд нь тоглохоор Герман улсаас эх орондоо ирчихээд байгаа аж. Долоон сарын турш бэлтгэл ажил хийгдсэн энэхүү киноны гол дүрд жүжигчин О.Энхтуул, Г.Ундармаа нар хамтдаа тоглох юм байна. Одоогоор ямар сэдэвтэй, юун тухай өгүүлэх кино гэдгээ нууцалж байгаа гэсэн шүү.
Эх сурвалж:MINFO.MN
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ