Зураг: МАН-ын зохион байгуулдаг “Алтан сарнай” наадамд “Оны шилдэг бизнес эрхлэгч” болж буй нь.
Өнгөрсөн чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Ард иргэдээ хэмнэлтийн зарчмаар амьдруулж сургахгүй бол тансаг хэрэглээнд дасчихаж ээ” гэж хээвнэг хэлэв. Яахав, ард түмэн бид чинь тансаг хэрэглээгээ танаад талхаа таллаж аваад, тансаг хэрэглээнийхээ өндөгийг хэрэглэхээ больчихъё. Та тэгвэл яаж тансаг хэрэглээгээ танах вэ?
Сэлэнгийн Ерөө суманд байх 110 сая тоннын нөөцтэй төмрийн хүдрийг Хятад руу зөөх гэж 98 км төмөр зам тавьж тансагласнаа яаж танах вэ? Монгол улсад хувийн төмөр замтай ганц эрхэм та 84 сая ам.доллараар 20 ширхэг зүтгүүр, 270 сая ам.долларын 3000 ширхэг вагон/Өглөөний сонин №1525-д дурдсанаар/ худалдан авснаа яаж хэмнэлтийн зарчимд оруулна аа.
Бид ямар тан шиг оффшор данстай ч биш. Хэмнэлээ, хэмнэлээ гэхэд өндөр насны тэтгэвэрээ хасуулж, өндөг талх идэхгүй, өмсөж зүүхээ солихгүй, өсгөж төрүүлсэн хүүхдийнхээ тэтгэмжээс татгалзаад, өр зээл тавиад ч байранд орж чадахгүй өтөлцгөөнө л биз.
Та харин Сэлэнгийн нэг уулыг Хятад руу зөөгөөд, төмрийн хүдрийг түүхийгээр нь экспортлодог тансаглалаа яаж болих вэ? Танаас сургамж аваад хэмнэлтийн зарчимд шилжмээр байдаг. Тансаг хэрэглээндээ дасчихсан бид талхнаасаа салж чадахгүй л байна шүү.
-Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ ТУХАЙ ТОВЧХОН-
Б.Дэлгэрсайхан нь 1993 оноос хойш тасралтгүй бизнес хийж байгаа. Анх тэрээр “Чандмань” компанийг 1993 онд үүсгэн байгуулсан бөгөөд улмаар Дорноговь аймгийн Махны үйлдвэр, Хүнсний үйлдвэрийг дуудлага худалдаагаар авч “Дорнын говь” ХХК-ийг байгуулсан түүхтэй гэдэг. Харин 2004 оноос уул уурхайн чиглэлээр “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Түүнийг Монголын баялгийг урд хөрш рүү боловсруулаагүй чигээр нь гаргаж хөлжсөн түүх намтар арвинтай хүн гэж хэвлэлүүдээр бичсэн нь бий. Бизнес хийж маш богино хугацаанд баяжиж чадсан ч татварын асуудлаар аавын хаалга татаж байсан удаатай гэх. Түүний удирддаг компани Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн хүдрийн ордоос өөрсдийн барьсан 98 км төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх хэрэг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байлаа.
Эх сурвалж: MEdee.MN
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ